QPay-ээр төлөх

Банкны аппаараа QR кодыг уншуулна уу. Утаснаас бол доорх банкаа сонгоно.

Холбоо барих

Бид хийж өгнө · ₮100,000

Та бүтээгдэхүүнийхээ зураг, мэдээллийг өгөхөд бид энэ систем дээр вэбсайтыг тань бүрэн бэлдэж өгнө: 3D загвар, зураг, бичвэр, дуу хоолой, нийтлэх хүртэл.

Захиалгат хөгжүүлэлт · үнэ тохиролцоно

24 цагийн автоматжуулалт — та унтаж байхад ч бизнес тань ажилласаар байна. Жишээ нь:

Үнэ нь ажлын хэмжээнээс хамаарна. Утас эсвэл имэйлээр холбогдоорой.

Сайтаа хийх заавар

Ерөнхий тайлбар
Барааныхаа зураг, нэр, үнэ, утсаа оруулахад AI барааг тань эргэлддэг 3D болгож, сайт автоматаар бүтээгдэнэ. «Багц» хэсэгт QPay-ээр сарын төлбөрөө төлөөд, «Сайтын хаяг» хэсэгт латин үсгээр нэрээ бичиж «Нийтлэх» дарвал сайт тань тэр хаягаар нээгдэнэ. Хаягаа Facebook, Instagram-даа хуваалцаарай.

Зүүн талын самбарт дээрээс доош бөглөнө. Бичсэн бүхэн автоматаар хадгалагдаж, баруун талд шууд харагдана.

  1. Брэндийн нэрДэлгүүр эсвэл бүтээгдэхүүний нэрээ бичнэ. Сайтын зүүн дээд буланд гарна.
  2. Бүтээгдэхүүний 3DБарааныхаа зургийг оруулаад «Зургаас 3D үүсгэх» дарна. 1–2 минутад эргэлддэг 3D загвар болно. Цайвар дэвсгэртэй, бараа бүтнээрээ харагдсан зураг хамгийн сайн гарна. Бэлэн .glb файл байвал шууд оруулж болно.
  3. ЗурагБодит зургуудаа 6 хүртэл нэмнэ. «AI-аар сайжруулах» дарвал гар, дэвсгэрийг арилгасан цэвэр хувилбар нэмэгдэнэ.
  4. ХөгжимХүсвэл өөрийн хөгжмөө оруулна. Зочин ♪ товчоор асаана. Заавал биш.
  5. Дуу хоолойТекстээ бичээд хоолойгоо сонгож «Дуу болгох» дарна. AI монголоор уншина. Сайтын дуу болгох эсвэл видеондоо ашиглахаар татаж авч болно.
  6. ХэсгүүдХэсэг бүрт нэг том үг (8 үсэг хүртэл), гарчиг, богино тайлбар, үнэ, өнгө сонгоно. Гүйлгэхэд хэсгүүд ээлжлэн гарч, бараа эргэнэ.
  7. ҮзүүлэлтХэмжээ, материал, баталгаа зэрэг худалдан авагчийн асуудаг зүйлсийг жагсаана.
  8. ЗахиалгаУтасны дугаар эсвэл Facebook, Messenger холбоосоо бичнэ. «Захиалах» товч дарахад утсаар залгана эсвэл холбоос нээгдэнэ.
  9. Бүтнээр харахДээд талын «Бүтнээр харах» товчоор сайтаа бүтэн дэлгэцээр, «Утас» товчоор гар утсан дээр хэрхэн харагдахыг шалгана.
  10. Багц ба нийтлэхБагцад сайтаа нийтлэх, постер, видео гаргах, 30 хоног тутамд 5 удаа зургаас 3D үүсгэх, 20 удаа зураг AI-аар сайжруулах, 10,000 тэмдэгт текст уншуулах эрх багтана. «Багц» хэсэгт QPay-ээр төлнө. Дараа нь «Сайтын хаяг» хэсэгт латин үсгээр нэрээ бичээд «Нийтлэх» дарна. Сайт тэр хаягаар нээгдэнэ.
  11. Сурталчилгаа ба хуваалцах«Сурталчилгаа» товчоор постер болон хөгжимтэй видео гаргана. «Хуваалцах» дарвал утсан дээр Facebook сонгож шууд постолно. Компьютер дээр файл татагдаж, Facebook-ийн цонх сайтын холбоостой нээгдэнэ.

Нууц үг солих